True
Free Shipping on above $50
ОМЕГА-3 ба түүний ач тус

Омега-3 тосны хүчил нь зүрх судасны өвчин, цус харвалт, цусны даралт, сэтгэл гутрал, анхаарал алдагдалтай болон үе мөч өвдөх, түүнчлэн харшлын өвчлөлийг намжаана. Мөн дархлааны системийг идэвхжүүлнэ. Омега-3 тосны хүчил нь зүрхний байгалийн хэмнэлийг хадгалж, миокард зүрхний булчинг хамгаалах, хэм алдагдал, зүрхний дутагдлын эмчилгээнд өргөн хэрэглэнэ. Мөн мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж, төвлөрөх санах ой, нүдний хараа сайжруулах, мэдрэлийн болон сэтгэцийн эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Арьс, үс, хумсанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисыг агуулдаг.

Omega 3 гэдэг нь ALA, EPA, DHA 3-н нэгдэл юм.

ALA- г ургамалаас гаргаж авдаг бөгөөд нөгөө хоёрынхоо анхдагч гэж хэлж болно. Chia үр, маалинга ургамалд байдаг аж.

EPA, DHA- г загасны тосноос гарган авдаг.

ЕРА-эйкозапентаний хүчил-(үл ханасан тосны хүчил) Цусан дотор байгаа хлостеролыг алга болгон цусны урсгалыг жигд явуулж цусыг цэвэрлэн, өөх тосыг багасган даралтын балансын зохицуулалт хийж, цусны илдэсийг хатууруулахгүй, судасны ханыг уян болгон бэхжүүлнэ.

Судсыг эрүүл болгох үйлдэл хийнэ.

ДНА-докозахексаний хүчил (үл ханасан тосны хүчил) Тархины эд эс гол найрлагад оролцоно. Тархины эд эс төлжилтөнд оролцоно. Ой тогтоолт, хичээлийн ачааллын үеийн ядрал, марталт, тархины саатал зэрэг хямрал гажуудлын эсрэг мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэнэ.

Омега -3 г хэрэглэх шалтгаан

Тархины эд эсэд нөлөөлж чадах цорын ганц тэжээл бөгөөд Омега-3 юм. Сайн чанарын ханаагүй тосны хүчил учир өдөр тутамдаа хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалах дархлаа бий болно. Тийм учир дэлхий нийтээр хүнсний зайлшгүй хэрэглээний нэгэн төрөл болгон тогтоосон юм.

Харшил гэж юу вэ?

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.