True
Free Shipping on above $50
Чихрийн шижин

Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотойгоор үүсдэг өвчин юм. Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задарна. Энэ нь биеийн бусад эсүүдэд хэрэгтэй энергийг бий болгодог. Харин цусан дахь глюкозын хэмжээг инсулин зохицуулдаг

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд

1-р хэлбэрийн чихрийн шижин: Нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүд (бета эсүүд) нь дархлааны системээс болж устсан тохиолдолд үүсдэг. Ийм эмгэгтэй хүмүүс инсулин ялгаруулдаггүй учир цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг тогтвортой барихын тулд инсулин тариулах шаардлагатай. Энэ хэлбэрийн чихрийн шижин нь ихэвчлэн 20-оос доош насанд эхэлдэг.

2-р хэлбэрийн чихрийн шижин: Уг хэлбэрийн чихрийн шижин нь маш элбэг тохиолддог. 2-р хэлбэрийн чихрийн шижин нь 1-р хэлбэрийн чихрийн шижингээс ялгаатай нь инсулин ялгаруулдаг. Гэвч ялгарсан инсулин нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй эсвэл өвчтөний биед нөлөө үзүүлдэггүй. Энэ тохиолдолд глюкоз эсүүдэд хуваарилагдаж чадахгүйд хүрдэг. Илүүдэл жинтэй, 40 гаруй насны хүмүүс өвчлөх хандлагатай боловч хэвийн жинтэй хүмүүс тусах магадлал ч бий. Заримдаа “Насанд хүрэгсдийн чихрийн шижин” гэж нэрлэх бөгөөд сүүлийн үед хүүхдүүд хүртэл өвчилж байгаа нь хэт таргалалт залуужиж байгаагийн илрэл юм.

Чихрийн шижингийн эхэн үед шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд анзаарагдахгүй байсаар аажим хүндэрдэг. Тиймээс ихэнх хүмүүс хүндрэхээс нааш өөрийгөө чихрийн шижингээр өвчилснөө мэддэггүй. Хэрэв доорх шинж тэмдгүүд танд болон таны ойрын хүнд илэрсэн бол эмчид яаралтай хандан цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.

  • Ойр ойрхон шээх
  • Ам цангах
  • Амархан сульдах
  • Уцаартай болох
  • Хараа муудах
  • Жин нэмэх эсвэл огцом жин хасах
  • Гэмтэл шарх удаан эдгэрэх
  • Арьс амархан үрэвсэх
  • Бие загатнах
  • Амны хөндий үрэвсэх
  • Бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх, бэлгийн сулралд хүргэх
  • Гар хөлийн үзүүр мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Урьдчилан сэргийлэх:

  • Эрүүл хооллож, жингээ барих: Биеийн жингээсээ 7 хувийг л хасахад цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг харьцангуй их хэмжээгээр буулгах боломжтой. Өөх тостой хүнсийг багасган жимс ногоо, үр тарианы хэлбэрийн хүнс түлхүү хэрэглэж эрүүл хооллох нь тустай.
  • Дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэв маяг болгож хэвшүүлэх хэрэгтэй. Байнгын дасгал хөдөлгөөн нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг багасгадаг. Мөн өвчилсөн хүмүүст сахарын хэмжээгээ тогтмол хэмжээнд байлгахад тусална.
  • Жил бүр тогтмол нүдний эмчид үзүүлэх: Нүдний болор гэмтэх, нүдний даралт ихсэх аюултай байдаг тул нүдний мэргэжлийн эмчид тогтмол хандах нь зүйтэй.
  • Дархлаагаа сайжруулах: Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь дархлааг сулруулах аюултай. Тиймээс дархлаагаа байнга сайжруулах хэрэгтэй.
  • Хөлөө үргэлж анхаарч байх: Хөлөө өдөр бүр бүлээн усанд угааж, хөлийн хуруунуудаа зөөлөн арчиж хатааж, хөлийн улыг тогтмол тосолж байх нь үр дүнтэй. Хөл хавдсан, улайсан, гэмтсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
  • Амны хөндийгөө хамгаалах: Шүдээ 2 болон түүнээс дээш удаа угааж хэвших. Шүд өвдөөгүй байсан ч шүдний эмчид 6 сар тутам үзүүлж, буйлны архаг үрэвсэлтэй болохоос сэргийлэх хэрэгтэй.
  • Тамхи, тамхины хэлбэрийн зүйлс хэрэглэдэг бол болих хэрэгтэй: Тамхи хэрэглэдэг чихрийн шижинтэй өвчтөнүүд зүрх, судасны өвчнөөр нас барах магадлал өндөр байдаг.
  • Архи, согтууруулах ундааны хэрэглээг зогсоох: Алкоголь нь хэр хэмжээгээр хэрэглэхээс шалтгаалаад цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх, багасгах нөлөө үзүүлдэг. Хэрэглэхээр бол бүх насны эмэгтэй хүмүүс өдөрт 1 хундага, 65-аас доош насны эрэгтэй хүн өдөрт 2 хундага, 65-аас дээш насны эрэгтэй хүн өдөрт 1 хундагыг зөвхөн хоол идсэний дараа ууж болно.
  • Стрессд орохгүй байх: Энгийн үед стрессийг хүндээр тусгаж авах нь бага. Харин чихрийн шижинтэй өвчтөнүүдийн хувьд илүү хяналт тавих шаардлагатай байдаг. Тиймээс хангалттай унтаж амрах, сонирхдог спортоороо хичээллэх нь сайн эмчилгээ болно.
Архинд донтох эмгэг

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.