True
Free Shipping on above $50
Бага насны хүүхдийн шуухнаа болон нус сорогч хэрэглэх тухай

Нярай болон бага насны хүүхдэд ханиад шуухнаа нь хамгийн элбэг тохиолддог өвчлөл юм.. Хэрвээ ханиад шуухнаа эрт эмчилж хамарт үүссэн нусыг тогтмол сайтар цэвэрлэхгүй бол хуримтлагдсан нус нь нян үржих таатай орчин болдог бөгөөд эхэндээ шингэн усархаг байсан нус өтгөрч идээрхэг болж яваандаа хатаж амьсгалахад улам хүндрэлтэй болгодог. Энэ нь цаашдаа хүндрэл /дунд чихний үрэвсэл, гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвсэл, бронхит г.м./ үүсэх суурь болж болдог. Зарим үед хүүхдийн нус нь гоожихгүй мөртлөө ханиалгаад байдаг. Үүний нэг шалтгаан нь дайвар хөндийн үрэвсэл юм. Хамрын болон духны дайвар хөндийнүүд нь хамрын хөндийн дээд хэсэгт нээгддэг.  Хэрвээ хүүхдийн нусыг байнга цэвэрлэж байхгүй бол энд үүссэн шүүрлүүд нь хамрын нүхний зүг гадагшаа гарахын оронд хамрын хөндийн ар ханыг даган хоолой руу урсах хандлагатай байдаг. Ийнхүү хоолой руу урссан шүүрэл нь хүүхдийг ханиалгуулдаг. Хүүхэд хэдий бага байна хоолойнд нээгддэг дунд чих хоолойг холбосон суваг тэр чинээгээр богино байдаг. Иймд хоолой руу урссан шүүрэл нь ханиахад хэнгэрэгийн хөндий рүү шахагдан дунд чихний үрэвсэл үүсгэдэг. Нярай хүүхэд хамар нь битүү байхад хөхөө хөхөж чаддаггүй, амаараа амьсгалж чаддаггүй бөгөөд зөвхөн хамраараа амьсгалдаг тул хамрыг сайтар цэвэрлэх нь тэдний хувьд онцгой чухал юм.  Хэрэв хамраараа амьсгалж чадахгүй бол хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалд орох аюултай. Том хүүхдэд ч гэсэн хамраараа амьсгалж чадахгүй байдал нь биеийн байдал тавгүйтэхэд хүргэдэг. Амьсгалын дутагдал болон хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмч болон эцэг эхийн хамгийн эхний даалгавар бол хамарт хуримтлагдсан нусыг тогтмол, үр дүнтэй цэвэрлэх юм. Том хүүхэд бол нусаа өөрөө нийж чадах боловч нярай болон бага насны хүүхэд нийж чаддаггүй тул нусыг сорж зайлуулах шаардлагатай байдаг.

Гэртээ хэрэглэх боломжтой тоос сорогчинд холбодог нус сорогч нь үүнд төгс тохирсон шийдэл юм.

Нус сорогчийг хэрэглэхэд доод насны хязгаар гэж байхгүй бөгөөд дөнгөж төрсөн нярайн нусыг соруулж болох ба соруулах ч шаардлагатай юм. Насны дээд хязгаар гэж мөн байхгүй, хичнээн хүүхэд нусаа өөрөө нийж чадаж байгаа мэт харагдсан ч нус сорогч хэрэглэх нь илүү үр дүнтэй байх магадлалтай. Сорогч нь хамрын салстыг гэмтээхгүй гэдгийг олон улсын эмнэлгүүд эмнэлзүйн судалгааны дүнд баталсан, учир нь тоос сорогчийн хүчээр бус түүний тусламжтайгаар сордог болно. Сорогч нь соролтын хүчээ өөрөө тохируулдаг.

Монгол Эм Импэкс Концерн ХХК-ийн худалдаанд гаргаж буй тоос сорогчид холбодог хүүхдийн нус сорогч нь дараах давуу талуудыг агуулсан.

  • Унгар улсад үйлдвэрлэгдсэн
  • Хүүхдийн эмч нар болон Чих хамар хоолойн эмч нарын зөвлөж буй бүтээгдэхүүн.
  • Европын холбооны чанарын шаардлага хангасан
  • Тоос сорогчийн хүчин чадлаас шалтгаалахгүй тогтмол хүчээр жигд сордог.
  • Сорогч хошууны толгой хэсэг нь хэрэглэхэд аюулгүй, зөөлөн материалаар хийгдсэн.
  • Таван хэсэг болгон салгаж болох бөгөөд цэвэрлэхэд маш хялбар.
  • Усанд буцалгаж эсвэл зориулалтын шингэнээр ариутгах боломжтой /нус сорогчийн бүх хэсэг дулаанд тэсвэртэй материалаар хийгдсэн/.
  • Эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй.
  • Өндөр чанарыг боломжийн үнээр хэрэглэгчиддээ санал болгож байгаа.
  • 2014 онд Унгарын шилдэг бүтээгдэхүүн шагналыг авсан
Чихрийн шижин

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.