True
Free Shipping on above $50
Харшил гэж юу вэ?

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ. Дэлхий дахинд харшилтай хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид мэдээлсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10% нь гуурсан хоолойн багтраа, 10-20% нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.

Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24%-30% хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон.

Харшил юунаас үүсдэг вэ?

Харшил үүсгэгчийг тодорхойлж болно. Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Харшил үүсэхэд генийн болон гадаад орчны хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

Ургамлын тоосонцор

Сул шороо, тоос

Нар, хэт халуун болон хүйтэн агаар

Хоол, хүнс

Ахуйн хэрэглээний бодис

Гэрийн тэжээвэр амьтан

Гоёл чимэглэл гэх мэт

Харшлын сорил гэж юу вэ?

Таны харшлын шинж тэмдгийг арилгахын тулд эмч нар хамгийн түрүүнд таны харшлын шалтгааныг тогтоох шаардлагатай байдаг. Харшлын сорил нь хамгийн зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой болно.

Д витамины ач ач тус

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.