Криптококкоз (криптококкйн менингитыг оруулаад) ба бусад хэсгийн халдвар (уушиг, арьс): ялангуяа ДОХ-той болон дархлалын үйл ажиллагаа нь хэвийн өвчтөн, эрхтэн шилжүүлсэн суулгасан өвчтөн, дархлал хомсдлын бусад хэлбэрийн үед; ДОХ-той өвчтөний криптококкозын дахилтаас сэргийлэх зорилгоор барих эмчилгээнд хэрэглэнэ. Тархмал кандидоз (цусанд кандида илрэх), тархмал кандидоз ба хэвлий, эндокард, нүд, амьсгал ба шээсний замын халдвар зэрэг бусад хэлбэрийн кандидозын халдвар (ялангуяа эрчимт эмчилгээний тасагт байгаа болон цитостатик, дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж буй хорт хавдартай өвчтөн, түүнчлэн кандидоз үүсэх бусад эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөн). Салст бүрхүүлийн кандидоз (амны хөндий, залгиур, улаан хоолойн салст бүрхүүл, гуурсан хоолой уушигны инвазив бус халдвар, шээсэнд кандида илрэх, арьс - салс бүрхүүлийн кандидоз ба хиймэл шүд хийсэнтэй холбоотой амны хөндийн архаг явцтай хатингаршилт кандидоз (дархлалын үйл ажиллагаа нь хэвийн болон дарангуйлагдсан өвчтөн), ДОХ-той өвчтөний ам залгиурын кандидозын дахилтаас сэргийлэх Бэлэг эрхтний кандидоз: цочмог ба дахилтат явцтай үтрээний кандидоз, үтрээний кандидозын дахилтын давтамжийг (жилд 3-аас олон тохиолдол) багасгах зорилгоор урьдчилан сэргийлэх, тээрхийн кандидоз. Цитостатик химийн эмчилгээ, туяа эмчилгээний улмаас уг халдварт өртөмтгий болсон хорт хавдартай өвчтөнд мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Арьсны мөөгөнцөр: хөлийн ул, их бие, цавины мөөгөнцөр, олон өнгөт үлд, онихомикоз, арьсны кандидозын халдвар. Хэвийн дархлаатай өвчтөний гүний эндемик мөөгөнцөртөх өвчин: кокцидиомикоз, паракокцидиомикоз, споротрихоз, гистоплазмоз.